“Бүх цэргийн наадам”-ын барилдаан өнөөдөр болно

“Бүх цэргийн наадам”-ын барилдаан өнөөдөр болно

Монголын үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулдаг цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” өнөөдөр болно.

МҮБХ-ны албан ёсны чансааны дагуу аймаг, цэргийн арслан цолтой 100 бөхөөр магнайлуулсан хүчит 256 бөх зодоглох юм. Бөхийн холбооноос оролцох бөхчүүдэд хязгаарлалт тогтоосон бөгөөд ингэхдээ аймаг, цэргийн арслан 100, заан 25, харцага 13, начин 60, сумын цолтон болон залуу бөх 48 барилдах боломжтой аж. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бөхийн оронд тухайн цолны дараагийн чансааны бөх нөхөн зодоглох юм байна.
Барилдаан 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.