Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар болжээ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар болжээ.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/630 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажилласан. Харин маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжихээр болжээ.

Ингэснээр дүүргүүдийн “Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийн ажиллах хуваарьт өөрчлөлт орох юм. Нэгдсэн төвүүд 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг зургаан салбартай. Үүнд:

Баянзүрх дүүрэг, Дүнжингарав салбар /7575-1200/

Сонгинохайрхан дүүрэг, Драгон салбар /7577-1200/

Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу салбар /7510-1200/

Хан-Уул дүүрэг, Мишээл салбар /7585-1200/

Баянгол салбар /7505-1200/

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/.

Ташрамд дурдахад, түгжрэлийг сааруулах зорилгоор зуны цагийг ашиглан нийслэлийн төр захиргааны байгууллагууд 07:00 цагаас ажлаа эхлүүлж байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлах үүрэгтэй 2025-08-28

“Сэлэнгэ-2025” хээрийн сургууль амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө 2025-08-28

Хуримтлалын санд төвлөрсөн 100 тэрбум гаруй төгрөгийг иргэдийн нэрийн дансанд хуваарилав 2025-08-28

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно 2025-08-30

Малчид, иргэд, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ 2025-08-30

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. 2025-08-31

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа 2025-09-01

Банкны хар жагсаалтыг халж буй талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. 2025-09-01

2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа 2025-09-02

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулав 2025-09-02