Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.

Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 09 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. 

Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилгыг хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт 10 дугаар чуулга уулзалтад хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов. 

Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотноо Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалт амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. 

Уулзалтын үеэр талууд улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа 2025-09-04

БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газраас хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 2025-09-04

БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 2025-09-05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ. 2025-09-05

Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо 2025-09-05

Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. 2025-09-05

Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 2025-09-05

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” эхэллээ 2025-09-06

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13468  болжээ. 21 цагийн өмнө

Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 21 цагийн өмнө

Турк улстай Хавдрын шинэ эмнэлэг, сургалт, эм нийлүүлэхэд хамтарч ажиллахаар тохирлоо 10 цагийн өмнө