Унц алтны үнэ 3600 ам.доллар давснаар түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ.

Унц алтны үнэ 3600 ам.доллар давснаар түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ.

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ оны эцэс гэхэд бодлогын хүүгээ нийт 75 суурь нэгжээр бууруулж магадгүй гэсэн таамаглал гарсан, мөн ам.долларын ханш суларснаас үүдэн унц алтны үнэ 3600 ам.доллар давснаар түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ.

Тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл, бодлогын хүүг бууруулах магадлал бий болсон энэ үед аюулгүй найдвартай актив гэгдэх алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөнөөр АНУ-ын өрийн хэмжээ 37 их наяд ам.доллароос давжээ.

Тодруулбал, мягмар гарагт унц алтны үнэ 0.5 хувиар өсөж, 3651.96 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр сүүлийн долоо хоногт үнэ нь 5 орчим хувиар өсжээ. Хөрөнгө оруулагчид бодлогын хүү буурна гэж таамаглан алтыг түлхүү худалдан авах болсон байна. Алтны үнэ өнгөрсөн онд 27 хувиар өссөн бол өнгөрсөн сард 9 хувиар, энэ онд 38 хувиар өслөө.

Үүнээс гадна мөнгөний үнэ алттай зэрэгцэн түүхэн дээд үзүүлэлтэд хүрч,  2011 оноос хойш анх удаа унц нь 40 ам.долларыг давж, 41.36 ам.долларт хүрчээ. Ийнхүү он гарснаас хойш 40 хувиар өссөнөөр алтны үнийн өсөлтийг давсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.