Монголын компаниуд БНХАУ-аас 10 дугаар сард бензин авахаар захиалжээ.

Монголын компаниуд БНХАУ-аас 10 дугаар сард бензин авахаар захиалжээ.

Монголын компаниуд БНХАУ-аас 10 дугаар сард 6900 тн, нэмэлтээр 7600 тн, нийт 15500 тонн АИ-92 авто бензин авахаар захиалжээ.

Үүний 2000 тонныг үйлдвэрлэн ачихад бэлэн болгож, экспортын квот, төмөр замын хуваарь гармагц ирэх долоо хоногт ачуулж эхлэхийг АҮЭБЯ мэдээлэв.

Үлдсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, 11 дүгээр сард нийлүүлэхээ АҮЭБЯ, АМГТГ, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл БНХАУ-ын Бээжин хотноо “Петрочайна интернэшнл” компанийн дэд ерөнхийлөгч Wang Xin тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр илэрхийлсэн байна.

БНХАУ-ын талаас Монголын хэрэглээ, захиалгын дагуу шатахуун нийлүүлэх боломжтой ч төмөр замын тээвэр, шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал нөлөөлж байгаа аж. Иймд тээвэртэй холбоотой асуудлыг хоёр тал хамтран, Засгийн газрын түвшинд нэг мөр шийдэхэд Монголын тал арга хэмжээ авахыг хүсжээ.

Монголын талаас “Петрочайна интернэшнл” компаниас худалдан авах шатахууны нэр төрөл, тоо хэмжээг нэмэх, эхний ээлжинд 10 дугаар сард захиалсан АИ-92 авто бензиний үйлдвэрлэл, ачилт тээврийг шуурхай зохион байгуулахад анхаарч, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, сар бүр нийлүүлэх шатахууны нэр төрөл, тоо хэмжээг тохирох, үнэ тооцох нэгдсэн томьёололтой болох, урт хугацааны гэрээ байгуулах санал тавьсан байна.

БНХАУ-ын талаас “Петрочайна интернэшнл” ХХК нь Монголын аж ахуйн нэгжүүдтэй урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Манай хоёр улс найрсаг харилцаатай хөрш орнууд тул Монголын зах зээл бидний хувьд чухал байр суурь эзэлдэг гэдгийг тодотгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэв 2025-10-23

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.532 болжээ 2025-10-23

Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ 2025-10-24

“Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025-10-24

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2025-10-24

Монголын компаниуд БНХАУ-аас 10 дугаар сард бензин авахаар захиалжээ. 2025-10-24

Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ 2025-10-24

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ 2025-10-24

Ерөнхийлөгч УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татжээ 2025-10-28

НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ 2025-10-28

ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй 2025-10-28