Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг баталлаа

Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг баталлаа. 


Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь баталж байгаа юм. 


Дээрх тогтоолын хүрээнд Эдийн засгийг дэмжих чиглэлд 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээс дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 30 хүртэл зургаан сарын хугацаанд чөлөөлж байгаа юм. Мөн энэ хугацаанд жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөхийн зэрэгцээ хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх юм. Түүчнлэн өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сард 50 хувь болон түүнээс илүү багассан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор тусгажээ. Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.