ЗГ: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

ЗГ: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.

Өнөөдөр (2025.10.28) 08:00 цагийн байдлаар нийт 86 вагон шатахуун байгаагаас Толгойт өртөөнд 16, Аршаант өртөөнд 6, Улаанбаатар өртөөнд 5, Дархан өртөөнд 10, Сайншанд өртөөнд 5, Эрдэнэт өртөөнд 10, Сүхбаатар өртөөнд 34 вагон байна.

Улаанбаатар хот дахь шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахын АИ-92 автобензиний нөөц өнөөдрийн (2025.10.28) 09:00 цагийн байдлаар 2,824 тонн байгаа ба агуулахуудад 30 вагон буюу нийт 1,800 тонн АИ-92 автобензин буугаад байна. Агуулахад буусан шатахууныг Улаанбаатар хот дахь шатахуун түгээх 115 станц руу 1169 тонн, орон нутаг руу 592 тонн ачилт хийгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ 2025-10-24

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ 2025-10-24

Ерөнхийлөгч УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татжээ 2025-10-28

НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ 2025-10-28

ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй 2025-10-28

ЗГ: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа 2025-10-28

“Бие бялдар Ази” шоуны эхний дугааруудыг өнөөдрөөс албан ёсоор цацаж эхэллээ. 2025-10-29

Монгол брэндийг БНСУ-д гаргах санаачилгыг эхлүүллээ 2025-10-29

Хотын соёлд иргэн цагдаа хоёр хамт хяналт тавьдаг боллоо 2025-10-29

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2025-10-29

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо. 2025-10-29