БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд !!!

БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд !!!

Сүүлийн үед БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осолд өртөх, улмаар гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж буй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл ирүүлж байна.

Энэ нь жолооны шалгалт солонгос хэлээр явдагтай холбоотойгоор Монгол иргэдийн хувьд жолооны үнэмлэх авахад хүндрэл үүсч, улмаар үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж байна.

Консулын газар нь дээрх нөхцөл байдлыг харгалзан, БНСУ-ын Зам, тээврийн газарт жолооны дүрмийн шалгалтыг Монгол хэл дээр өгөх нөхцөл бүрдүүлэх талаар хоёр удаа албан бичиг уламжилж, уг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. 

Иргэд Та бүхнийг жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

ММонгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBBatmunkh Battsetseg Батмөнхийн БатцэцэгEEmbassy of Mongolia in Seoul

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын баг “Бие бялдар Ази” реалити шоуны шилдэг дөрвөн багт тодорлоо. 2025-11-12

Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов 2025-11-13

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 2025-11-13

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй хэмээн мэдэгдлээ. 2025-11-13

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ 2025-11-13

БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд !!! 2025-11-13

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ЭВ НЭГДЛИЙН УРИАЛГА ГАРГАВ ✅ 2025-11-14

Онцгой байдлын хурандаа АЛБАНЫ МАШИНААР хар тамхи зөөвөрлөжээ 2025-11-14

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ 2025-11-14

БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. 2025-11-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлт ирүүллээ. 13 цагийн өмнө