Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Гол, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явган болон авто машинтай зорчих, тээвэр хийх нөхцөл бүрдээгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байгаагаас гол, нуурын мөсөн бүрхүүл харилцан адилгүй байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нуурын мөсөн дээгүүр 6 зорчигчтой 3 авто машин явж байхдаа цөмөрч, иргэд нь эсэн мэнд гарч, авто машин нь живжээ. ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид нуурын эргээс 10 метр зайд байсан ачааны "Киа бонго-3" авто машиныг татан гаргасан байна.

Харин нуурын мөс хэт нимгэн байгаа тул эргээс 280 метр орчим зайд живсэн “Тоёота пробокс” загварын суудлын авто машиныг татаж гаргах ажиллагааг түр зогсоогоод байна.

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын авто машин цөмөрч, иргэд нь эсэн мэнд гарсан дуудлагын дагуу ОБГ-ын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийнхэн ажиллажээ.

Он гарснаас хойш улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагын дагуу ОБГ-ын алба хаагчид очиж 16 тээврийн хэрэгслийг татан гарган, 22 иргэний амийг аварчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ЭВ НЭГДЛИЙН УРИАЛГА ГАРГАВ ✅ 2025-11-14

Онцгой байдлын хурандаа АЛБАНЫ МАШИНААР хар тамхи зөөвөрлөжээ 2025-11-14

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ 2025-11-14

БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. 2025-11-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлт ирүүллээ. 2025-11-15

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа 2025-11-17

Монголд 132 орны 37 мянган гадаадын иргэн амьдарч байна 2025-11-17

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.640 болжээ 2025-11-17

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно 2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа 2025-11-18

Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 23 цагийн өмнө