НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо

Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2025 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 53 645 500 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 1
7 орон таарсан 0
6 орон таарсан 45
5 орон таарсан 492
4 орон таарсан 4831
3 орон таарсан 48052 баримт тохиролд таарч азтан боллоо.

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголд 132 орны 37 мянган гадаадын иргэн амьдарч байна 2025-11-17

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.640 болжээ 2025-11-17

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно 2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа 2025-11-18

Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 2025-11-18

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо 2025-11-19

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв 2025-11-20

Баярын өдрүүдэд зарим хилийн боомтууд түр хаана 23 цагийн өмнө

МАН-ын бүлэг УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжжээ 23 цагийн өмнө

Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ. 22 цагийн өмнө

11 улсын 240 иргэнийг албадан гаргав 17 цагийн өмнө