Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.669 болжээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.669 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.669 болжээ. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,643, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 15 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, ХӨСҮТ-д 4 хүн, хөдөө орон нутагт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 7 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5117 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3181, 5-9 насны 1770 хүүхэд, 15-19 насны 1733 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫГ ТОМИЛЛОО 2025-11-25

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв 2025-11-26

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа. 2025-11-26

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2025-11-26

МИАТ компанийн төлөөлөгч Б.Энхбат Сөүл хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдөв 7 цагийн өмнө

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.669 болжээ 6 цагийн өмнө

С. Энхболд: Хүүхдүүдэд томуугийн А хүрээний H3N2, амьсгалын замын синцитиаль вирусийн халдвар зонхилон тохиолдож байна 6 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө

Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө 5 цагийн өмнө

2025 оны "Өвлийн элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ 5 цагийн өмнө