СЕХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран нь 2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд байжээ.
П.Дэлгэрнаран нь 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон юм. Тэрээр боловсролын хувьд 1989 онд ЗХУ-ын Москвагийн цэргийн дээд сургуулийг, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус, тус төгссөн байна. Төрийн балнбаы ажлын хувьд 1990 оноос эхлэн төрийн алба хашиж байсан туршлагатай. СЕХ-ны даргаар томилогдохоос өмнө Нийслэлийн өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Автотээврийн газрын дарга, Автотээврийн үндэсний төсвийн тэргүүн дэд захиралын алба хашиж байжээ.
Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир даргын үүргийг түр орлон гүйцэтгэх юм.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.