ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ажлаа хүлээж авлаа

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ажлаа хүлээж авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсны дагуу тэрээр ажлаа хүлээн авлаа. Түүний товч танилцуулгыг хүргэж байна. 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА: 
1981 онд Улаанбаатар хотод төрсөн.
1998 онд Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийг
2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод “Буххольц” герман хэлний институт, 
2002 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Потсдамын Их сургуульд герман хэлний бэлтгэлийг  
2005 онд  Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 
2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжлийн сургалтад хамрагдсан. 
Эрх зүйч мэргэжилтэй. 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 
2004-2007 онд Голомт банкны Хуулийн хэлтэст хуульч,
2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 
2008-2013, 2014-2016 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, Засгийн газрын референт, газрын дарга,
2016-2018, 2021-2023 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх, 
2023-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 
2025 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдлоо. 

Улсад 21 жил ажиллаж буй бөгөөд төрийн албаны Тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төвийн ихэнх нутгаар өнөөдөр цасан шуургатай 2025-12-18

БНСУ-ын Парламентийн гишүүд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлжээ 2025-12-18

Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин ажлаа хүлээн авлаа 2025-12-18

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ. 2025-12-18

Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа 2025-12-18

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ажлаа хүлээж авлаа 2025-12-18

Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогт томилогдлоо 2025-12-18

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ 2025-12-18

Төрийн өмчийг хувьчлахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 11 цагийн өмнө

ГИХГ: БНХАУ-ын иргэн Yang Yao-г албадан гаргалаа 10 цагийн өмнө

Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ 10 цагийн өмнө