“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Засгийн газрын хуралдаанаар “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох явцыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт зэрэгт үндэслэн журамд дараах зохицуулалтыг тусгав.

Тус тогтоолд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэх эсвэл цахим хэлбэрээр шийдвэрлэн, иргэдэд хүнд суртал гаргахгүй байх, гадаад улсад амьдарч буй, отор хийж байгаа малчин өрхийн гишүүн болон байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа хүнийг биечлэн ирүүлэхгүйгээр технологийн шийдлийг ашиглан байнгын асаргаа шаардлагатай эсэх болон хугацааг тогтоож сунгах, иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, сэтгэл ханамжийг үнэлдэг болгох, тэтгэвэр тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хийх хөндлөнгийн болон олон нийтийн хяналт шалгалтыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Энэхүү тогтоолыг баталснаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд тэтгэвэр тэтгэмжийг зорилтот бүлэгт түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ 2026-01-28

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 2026-01-28

БНСУ-ын тэргүүн хатагтай асан 1.8 жил хоригдох ял сонслоо 2026-01-28

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 2026-01-28

Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна 2026-01-29

“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. 2026-01-29

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна. 19 цагийн өмнө

Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цагийн өмнө

Нипах вирус дэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа 16 цагийн өмнө

Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 9 цагийн өмнө