Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгийг албан ёсоор нээлээ

Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгийг албан ёсоор нээлээ

БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн нэг "Spring Airlines" компани Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгээ өнөөдөр эхлүүлсэн талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв. 

Тус нислэгийн тийзийг "Spring Airlines" компанийн албан ёсны аппликейшн болон WeChat Mini Program-аар дамжуулан худалдан авах боломжтой. Нэг талын тийзийн үнэ татвар багтсан дүнгээр 132.9 ам.доллараас эхлэхээр тогтоосон байна.

Уг үнийн бодлого нь Монголын зорчигчдод БНХАУ-ыг чиглэн илүү хүртээмжтэй, хэмнэлттэй нөхцөлөөр зорчих боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Энэхүү шинэ чиглэл нь Монгол, БНХАУ-ын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.

Тус компани өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр хоёр удаагийн давтамжтай нислэг үйлдэх ба хоёр орны зорчигчдод хямд өртгөөр, шууд нисэх боломжийг санал болгож байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Бүргэдийн баяр” энэ сарын 7, 8-нд болно. 2026-03-03

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 2026-03-03

НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа 2026-03-03

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026-03-03

Сарны бүтэн хиртэлт өнөөдөр болно 2026-03-03

Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэгийг албан ёсоор нээлээ 2026-03-03

Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ 2026-03-03

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 8 цагийн өмнө

Өвөрхангай аймагт 300 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг байгуулна 8 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал эхлээд Ардын түр Засгийн газар байрлаж байсан байраар зочиллоо. 6 цагийн өмнө

ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа 1 цагийн өмнө