Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
НЗДТГ-ын мэдээлснээр, туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 километр урт, зургаан эгнээ, долоон орц гарцтай байх аж.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, мөн орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.