ГХЯ: Ойрх Дорнодын улсуудад зорчихгүй байхыг анхаарууллаа

ГХЯ: Ойрх Дорнодын улсуудад зорчихгүй байхыг анхаарууллаа

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүсийн орнууд болон Турк Улсын зүүн өмнөд нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас зөвлөж байна.

Тухайн бүс нутагт байгаа Монгол Улсын иргэд анхаарал болгоомжтой байж, консулын туслалцаа болон мэдээлэл зөвлөгөө хэрэгтэй бол:

• Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;

• Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай: +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудан;

• Египет Улсад суугаа Элчин сайдын яамтай: +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;

• Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай: +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;

• Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яамтай: +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдохыг тус яамнаас зөвлөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ 2026-03-15

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ 2026-03-15

У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 2026-03-16

БНХАУ авлигатай тэмцэх шүүхийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна 2026-03-16

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ 2026-03-16

ГХЯ: Ойрх Дорнодын улсуудад зорчихгүй байхыг анхаарууллаа 2026-03-17

Ойрхи Дорнодод цэргийн ажиллагаа, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байна 2026-03-17

Хиймэл оюунд суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна. 20 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа. 16 цагийн өмнө

Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 15 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 14 цагийн өмнө