Автобусны төлбөрийг нэг төхөөрөмжөөр төлнө

Автобусны төлбөрийг нэг төхөөрөмжөөр төлнө

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг.

Тэгвэл энэ сарын 2-ны бямба гаргаас эхлэн үүнийг халж, нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлөхөөр болжээ. Мөн буухдаа картаа дахин дарах шаардлагагүй болж байна. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна. Зорчигчид

-UB card аппликейшн

-QR

-Зориулалтын карт зэргээс сонгон нийтийн тээврээр зорчсон төлбөрөө төлөх боломжтой аж.

Түүнчлэн 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй. Ингэхдээ бүх банкны картаар төлбөрөө төлөх боломжтой юм. Картаа UB Card аппликейшныг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэнэ. Мөн Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэхийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.