Монгол Улс Австрали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна

Монгол Улс Австрали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дөрөвдүгээр сарын 30-нд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Учрал манай улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв нарийн судалгаа хийж буй. Судалгааны үр дүнд хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чухал болохыг тэмдэглэлээ. 

Мөн Австралийн Амбан захирагч Сэм Мостин 2025 оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулах хоёр талын зорилтыг бататгасан чухал үйл явдал болсон. Цаашид дээд, өндөр түвшний айлчлалуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүлээгдэж буй баримт бичгүүдэд гарын үсэг зурахын төлөө байна гэв. 

Элчин сайд Лео Зенг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд анхаарч ажиллаж буй талаар танилцууллаа. 

Австрали Улс 1994 оноос Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн. Манай улсын 850 гаруй иргэн тус улсад урт болон богино хугацааны сургалтад хамрагджээ. Тэтгэлэгт хөтөлбөр 2023-2024 онд 15 байсан бол 2025 онд 17, 2026 онд 20 болж нэмэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ 2026-04-30

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд маргааш эхэлнэ. 2026-04-30

Л.Оюун-Эрдэнэ: Жеффри Эпштэйн ба Монгол Улсын эрх ашиг 2026-04-30

Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ 2026-04-30

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа 2026-05-01

Монгол Улс Австрали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна 2026-05-01

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ 2026-05-01

ХХААХҮ сайд Ц.Идэрбат МАШҮХ-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа. 2026-05-01

2026 оны тавдугаар сарын өрнийн зурхай 2026-05-01

100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй 2026-05-01

Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов 2026-05-01