Жүдочид Улсын онцгой комисст хандив өргөлөө
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Монголын Жудо бөхийн холбооноос нэг өдрийн цалин болох 1.449.244 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа.
Хандивыг Ардын багш Ч.Насантогтох, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Жүдо бөхийн шигшээ багийн Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, Гавьяат тамирчин Г.Болдбаатар нар өнөөдөр /2020.04.10/ хүлээлгэн өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.