Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж эхэлжээ.

Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж эхэлжээ.

Өчигдөр буюу 2026.05.20-ны өдөр нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:00–18:00 цагийн хооронд зохион байгуулж, Чойбалсан групп ХХК, Багануур Мах Маркет ХХК, Агро нэгтгэл трэйд ХХК-иуд нийт 3746.2 кг хонины мах, 8822 кг үхрийн мах нийлүүлж, нийт 12.5 тонн махыг иргэдэд борлуулсан байна. Ингэснээр өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан хоёр өдрийн хугацаанд нийт 26 тонн мах борлуулагджээ.

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй гэрээт аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд үндэслэн сүлжээ дэлгүүрүүдэд хүргэх бэлтгэл, түгээлтийн бэлэн байдлыг хангах зорилгоор хоёр өдрийн хугацаанд дээрх өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан байна. Мөн өчигдрөөс эхлэн нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж эхэлсэн.

Гэвч аж ахуйн нэгжүүдийн түгээлт, зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор зарим худалдааны цэгүүдэд махны нийлүүлэлт бүрэн бус, дутуу хүргэгдсэн тохиолдол гарсан байна.

Иймд ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албаныхныг байлцуулан нөөцийн мах нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулалтын асуудалд онцгой анхаарч, түгээлтийг цаг алдалгүй, тасралтгүй гүйцэтгэхийг үүрэг болгож, хариуцлага алдсан тохиолдолд холбогдох арга хэмжээ авахыг анхааруулсан. 

Өнөөдрийн байдлаар Номин, М-Март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах бүрэн хүргэгдэж, борлуулалт цаашид хэвийн үргэлжилнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Цахим залилангаас сэргийлье” аяныг орон даяар зохион байгуулж эхэллээ 2026-05-19

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ 2026-05-20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. 2026-05-20

ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа 2026-05-20

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ 2026-05-21

Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж эхэлжээ. 2026-05-21

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-05-21

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-05-21

Ерөнхий сайд Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. 2026-05-21

Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ 11 цагийн өмнө

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө