Москвад коронавирусний халдварын улмаас 12 хүн нас баржээ

Москвад коронавирусний халдварын улмаас 12 хүн нас баржээ

Москва хотод коронавирусний халдвар авсан 33-аас 87 хүртэлх насны 12 хүн нас баржээ. Тэдний дунд 45-с доош насны 3 хүн байсан тухай коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдэгдсэн байна.

Тийнхүү Москва хотод коронавирусээр халдварласны улмаас нас барсан тохиолдлын тоо 50 болж нэмэгдээд байна.

39 настай болон 42 настай хоёр өвчтөнд зүрхний болон элэгний цочмог дутагдал ажиглагдаж байсныг мэдэгдэлд цохон дурджээ. Нас барсан өвчтөнүүдийн 4 нь архаг бронхиттой байжээ. Бусад өвчтөний хувьд ч мөн цусны даралт ихсэх, атеросклероз, зүрхний өвчин зэрэг хавсарсан өвчин байсныг онцолсон байна. 

Өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар ОХУ-д коронавирусний халдварын нийт 10131 тохиолдол бүртгэгдсэн бол 698 хүн эдгэрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.