УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэж заасныг дурдаад, хууль тогтоох онцгой бүрэн эрх болон засаглалын эрх мэдлийн харилцан хяналтын зарчим алдагдахаас сэргийлэх шаардлагатайг онцолсон юм.

Иймд захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглох заалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэхээр төсөл боловсруулжээ.

Хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явууллаа.

Санал хураалтад оролцсон гишүүдийн 67.0 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Гамшгийн тухай хууль”-ийг шинэчилж өргөн барина 2026-06-04

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026-06-06

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026-06-06

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний эрхийг дээдэлж, хуулийг адил тэгш хэрэгжүүлэх ёстой 2026-06-06

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-06-06

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив 2026-06-06

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-06-06

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-06-06

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа 2026-06-06

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026-06-06

Өнөөдрөөс скүүтер, мопед, сурроныг түр хориглолоо 2026-06-06