БНСУ-ын воны ам.доллартай харьцах ханш хамгийн доод түвшинд хүрч унажээ.

БНСУ-ын воны ам.доллартай харьцах ханш хамгийн доод түвшинд хүрч унажээ.

Ойрх Дорнодын дайныг дипломат арга замаар шийдвэрлэх найдвар багасаж буй энэ үед гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын хувьцааг үргэлжлүүлэн зарсаар байгаа тул Өмнөд Солонгосын воны ам.доллартай харьцах ханш баасан гарагт 2009 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч унажээ.

Баасан гаргийн 15:30 цагийн байдлаар воны ханш өмнөх өдрийн арилжаанаас 9.4 воноор суларч, нэг ам.доллар 1539.1 вонтой тэнцсэн нь 2009 оны гуравдугаар сарын 9-нөөс хойших хамгийн сул үзүүлэлт болсон байна.

Воны ханш өмнөх арилжаа хаагдах үеийнхээс 0.7 воноор чангарч, нэг ам.доллар 1529 воноор арилжаалагдаж эхэлсэн боловч гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын хувьцааг олноор нь худалдаж эхэлснээр ийнхүү унажээ.

Баасан гаргийн арилжааны явцад нэг ам.доллартой тэнцэх воны ханш 1549.1-д хүрч суларсан нь мөн л 2009 оны гуравдугаар сарын 10-наас хойших хамгийн сул үзүүлэлт болов. Эрх баригчид гадаад валютын зах зээл дэх ханшийн хэт хэлбэлзлийг зохицуулах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн хэдий ч воны ханш ийнхүү суларсаар байна.

Баасан гарагт гадаадын хөрөнгө оруулагчид цэвэр дүнгээр 3.5 их наяд вон буюу 2.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий дотоодын хувьцааг худалджээ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын хувьцааг цэвэр дүнгээр арилжаалсан үзүүлэлт 20 дахь өдрөө дараалан үргэлжилжээ.

Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн гол индекс болох KOSPI 5.54 хувиар огцом унаж, арилжаа хаагдах мөчид 8,160.59 нэгж болсон байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшиж буй дотоодын хувьцаагаа үргэлжлүүлэн олноор нь зарсаар байгаа тул ам.долларын эрэлт эрс нэмэгдсэн нь воны ханш сулрах гол шалтгаан болсон гэж хэмээн “KB Kookmin” банкны эдийн засагч Мүн Жон Хи тайлбарлав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.