БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана

БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Сөүлийн Өмгөөлөгчдийн холбоо хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшааж, энэхүү хамтын ажиллагаа нь БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсад 60 гаруй мянган монгол иргэн оршин сууж, түүний дотор 20 гаруй мянган оюутан суралцаж байгааг дурдаад, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал чухал байгааг тэмдэглэлээ.

Мөн энэ чиглэлд хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов.

Уулзалтаар талууд Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудлаар ярилцаж,  Мөн Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийн зүгээс БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад онцгойлон анхаарч ажилладгаа илэрхийлэв. 

Түүнчлэн БНСУ-д суралцаж буй зарим монгол оюутнууд хууль, дүрэм журмын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэл үүсдэг болохыг дурдаад, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 2026-06-12

ТЦГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэрэг илрүүллээ 2026-06-12

Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа 2026-06-12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзлаа 2026-06-12

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-06-13

БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана 2026-06-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа 2026-06-13

Болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 22 цагийн өмнө

Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй 19 цагийн өмнө

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 16 цагийн өмнө