Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр тус тус томилсон.

Шинэ томилогдсон гишүүд Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу өнөөдөр (2026.07.01) тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг танилцуулж, томилогдсон гишүүд "Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгч, ажлын амжилт хүсэв. Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, монгол төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд 2026-06-26

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2026-06-30

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа гэж өнөөдөр мэдэгдлээ. 2026-07-01

Үндэсний их баяр наадмаар автобус 6 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 2026-07-01

УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа 2026-07-01

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө 2026-07-01

Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ 2026-07-01

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа 2026-07-01

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 2026-07-02

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-07-02

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа 2026-07-02