Хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа

Хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа

Олон улс, улсын чанартай авто зам буюу иргэдийн хэлдэгээр хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд 2026 оны зургаадугаар сард бүрэн цахимжлаа.

Төлбөр авах цэгүүд цахимжсанаар зам хэрэглэгч, жолооч тээвэрчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, төлбөр авах цэг дээр түгжрэл дараалал үүсгэхгүй байх, бэлэн мөнгөөр гүйлгээ тооцоо хийхгүй байх давуу талуудтай болсон.

Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна. Үүн дотор 500,000-1,000,000 төгрөгийн төлбөртэй 2,183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна.

Зам тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмаар төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтрэх бөгөөд цахим нэхэмжлэлээ төлөгдөөгүй 21 дэх удаагийн нэвтрэлтээс төлбөр авах цэг дээр саатуулж, боломжит арга хэрэгслээр төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авна. 

Авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсэн зохицуулалттай

Иймд иргэд, тээврийн хэрэгсэгч эзэмшигч та бүхэн баяр наадам, амралт зугаалгын үеэр түгжрэл дараалалгүй авто зам ашиглан зорчиж цахим төлбөрийн олон арга хэрэгслүүд болох ezam.mn, е-mongolia, e-barimt, autobox, hipay, gerege, socialpay, qpay, toki, mostmoney зэрэг олон арга, хэрэгслээр авто зам ашигласны төлбөрөө тухай бүр төлж явахыг уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа 2026-07-04

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа 2026-07-04

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилжээ 2026-07-04

Хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдахдаа 278 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. 2026-07-04

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана 2026-07-06

Хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа 2026-07-08

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  2026-07-08

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлалаар хүрэлцэн ирлээ 2026-07-09

Монгол, БНСУ-ын ойн салбарын хамтын ажиллагааны 10 дугаар хуралдаан боллоо 2026-07-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ. 20 цагийн өмнө

БНСУ-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг иргэд өөрийн үндэсний хэлээр өгөх боломж бүрдлээ 20 цагийн өмнө