Г.Занданшатар: Хөнгөн ялтай хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах асуудлыг судалж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдрийн /2020.04.10/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр шоронд ял эдэлж байгаа зарим хоригдолд өршөөл үзүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэдээлэл хийх үеэр нь тодруулсан юм.
Тэрбээр "Шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэн энэ үед шоронгийн нөхцөлийг дэлхийн улс, орнууд хамгийн эрсдэлтэй гэж тооцож байна. Тиймээс хөнгөн ялтай хоригдлуудыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудал яригдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд хууль эрх зүйг нь судалж, нэг удаа тэдэнд өршөөл үзүүлэх хуулийг судалж байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.