Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгов

Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгов

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.  Хуралдаанаас гаргасан зарим шийдвэр болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хурлаар Ерөнхий сайдын албан даалгавар албажиж орон нутгийн бүх удирдлагад үүрэг даалгавар өгсөн. Өнөөдрөөс төлөвлөгөөгөө гаргаж, 21 аймгаар тойрч Ерөнхий сайд болон өмнөх Засгийн газрын шийдвэрүүд газар дээрээ хэрхэн ажил хэрэг болж байгааг шалгана. 

Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна.

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий гарсантай холбогдуулан төлөвлөсөн баяр наадам хойшлогдож наймдугаар сарын 1, 2-нд хийхээр болсон. Үүнээс цааш ямар нэгэн баяр наадам, төвлөрсөн арга хэмжээ байхгүй болохыг хатуу анхааруулж байна.

Орон нутагт найр наадам нь хэтрээд өвөлжилтийн бэлтгэл цалгарддаг учир дутагдалтай зүйлс байдаг учраас Засгийн газрыг төлөөлж өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь очиж шалгахаас өөр аргагүй болж байна.

Дэлхийн адууны өдөр болон тэгш ой тохиосон баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбум төгрөг зарцуулсан. Харин хоёр орчим тэрбум төгрөгийн орлого олсон байгаа. Үүнтэй холбогдуулан Аудитын газар шалгалтаа хийнэ.

Энэ сарын 23-ны 12:00 цагт Баяр наадмын комиссын бүтцэд байгаа есөн дэд хороо эцсийн байдлаар тайлангаа хүргүүлж, санхүүгийнхээ тайланг хавсаргаж бид нэгтгээд дүгнэлт хийнэ. Улмаар дараа дараагийн баяр наадамд анхаарна.

Үндэсний их баяр наадмын цогцолборыг бүтээн байгуулах ажлыг Засгийн газраас санаачилсан. Ялангуяа дараа жил буюу 2027 оны долоодугаар сарын 1-н гэхэд үндсэн барилга байгууламжаа ашиглалтад оруулахад Баяр наадам зохион байгуулах комисс болон Хотын захиргаа эрчимтэй ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа.

Энэ жилийн баяр наадмын санхүүгийн тайлан дээр улсын аудит үнэлэлт дүгнэлтээ өгнө. Дээр дурдсанчлан хоёр тэрбум төгрөгийн орлого орсон. Урьд нь наадмын урилгыг үнэгүй тараадаг байсныг үнэтэй болгож зарж борлуулсан. Энэ орлогоор хууль тогтоомжид заасны дагуу ил тод, нээлттэй, хяналттай байх зарчмаар Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төслийн ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа

Энэ жилийн баяр наадмаар шинээр цол авсан болон цолоо ахиулсан нэг ч бөхөөс допинг илрээгүй. Урьдчилсан байдлаар дөрөв давсан, аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байж магадгүй талаар Германы талаас бидэнд цахимаар мэдэгдсэн байна.

Мөн баяр наадмын хурдан морины сэрвээний өндрийг дулаан мэдрэгчтэй буюу хиймэл оюунд суурилсан хэмжилтээр хийсэн. Харамсалтай нь явцын дунд буюу цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан тооцоолол дээр доголдол гарсан. Гэхдээ нөөц хувилбар бэлдсэн байсны үр дүнд ганц нэг маргаан гарсныг эс тооцвол цаашид ийм маргаан гарахааргүй болж байна. Цаашид морины сэрвээ болон допингтой холбоотой асуудал гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Сур харваатай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй.

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар тодорхой үүрэг даалгаврыг орон нутгийн Засаг дарга нарт өгсөн байгаа. 

Одоогийн байдлаар 58.9 сая толгой мал тоологдсон. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангаснаар малын тоо толгой 78 саяд хүрэх бололцоотой байна. Энэ нь Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй, эдийн засгийн томоохон суурь болно.

Үүнтэй холбогдуулан хөдөө аж ахуйг дэмжих хэд хэдэн хууль эрх зүйн орчин болон Засгийн газрын тодорхой шийдлүүд гарсан

Эрчим хүчний хангамж болон дулаан хангамж хаа сайгүй учир дутагдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил дулаан болон эрчим хүчний хангалтын хүрээнд 50 хувь, ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа 40 гаруй хувьтай байна.

Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэсэн. Эрчим хүч, дулааны бодит бэлэн байдал улсын дунджаар 48 хувьтай байгаа. Орон нутгийн удирдлагууд үүнийг онцгой анхаарах хэрэгтэй байна.

Нүүрсний таталт болон нүүрс ханган нийлүүлэх уурхайн үйл ажиллагаатай холбоотой тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Мөн орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар үүрэг даалгаврыг өгсөн

Мөн Бензин түлшний ханган нийлүүлэлт болон хадгалалт, нөөцлөхтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг өмнөх Засгийн газрын хуралдаанаас гаргасан” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав 2026-07-20

Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026-07-20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ 19 цагийн өмнө

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав 19 цагийн өмнө

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа 19 цагийн өмнө

Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгов 19 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав 19 цагийн өмнө

БНХАУ-ын Элчин сайдыг "Алтан гадас" одонгоор шагнав 19 цагийн өмнө

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна 3 цагийн өмнө