БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар оролцож буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Тужийн нарсанд зохион байгуулсан Энх тайвны мод тарих ёслолд оролцож, дурсгалын мод тарилаа.

Тужийн нарсны нөхөн сэргээлт бол Монгол Улс, БНСУ-ын байгаль орчны хамтын ажиллагааны бодит үр дүн, амжилтын тод жишээ гэж болно.

2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллага, нутгийн иргэд хамтран түймэрт өртсөн ойг нөхөн сэргээж, 3,250 га талбайг ойжуулан, 11 сая гаруй нарс мод тарьж, арчилж хамгаалж байна.

Ёслолд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо.

Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтран ажиллаж байна.

БНСУ 2011 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ 2026-08-25

Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцов. 2026-08-25

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг Гаалийн хяналтаар илрүүллээ 2026-08-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 2026-08-25

Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ 2026-08-28

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026-08-28

2022 оноос хойш 1838 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ 2026-08-28

Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2026-08-29

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ 2026-08-29

Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. 12 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо 12 цагийн өмнө