Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр зарим асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, зорчигчдын хүлээлгийн хугацааг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй ажлуудыг Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн танилцууллаа. Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж байна. 2026 оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ. Зорчигчдын ачаалал ихтэй 10 чиглэлд 20 автобус нэмж, зорчигч урсгал зургаан хувиар өсөж, хүлээлгийн хугацаа таван минутаар, санал гомдол есөн хувиар буурчээ. Аравдугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийсэн байна.

Нийтийн тээврийн хүртээмж багатай 16 суурьшлын бүсийг судалж, зургаан шинэ чиглэл нээх, таван чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчлүүлэх, дөрвөн чиглэлийн гаралтыг нэмэгдүүлэхэд нийт 46 автобус хуваарилахаар төлөвлөжээ. Парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, дунд багтаамжийн 46 автобус, сургуулийн 50 автобус нэвтрүүлнэ. Сургуулийн автобусны үйлчилгээг өргөжүүлж, өдөрт тээвэрлэх сурагчдын тоо 5000 байсныг 9000 болгохоор зорьж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно 2026-11-16

Нөмрөгийн ДЦГ-т учирсан үнэлгээний тайланг хуулийн байгууллагад шилжүүлнэ 2026-11-16

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа Төв цэнгэлдэхэд эхэлнэ 2026-11-16

Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс хохирлоо нэхэмжилжээ 2026-11-16

АНХААР: ЦАСАН ШУУРГАНААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ 2026-11-16

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ 2026-11-16

Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ 2026-11-16

Ч.Лодойсамбуу: МАН өнөөдрийг хүртэл хийсэн үйлийн үрээ эдлэх ёстой 2026-11-16

Х.Тэмүүжин: Төрөөр тоглож байгаа энэ гэмт хэрэгтнүүдийн үйлдлийг таслан зогсоож, төрөөс холдуулах цаг болсон байна‼️ 2026-11-16

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна 2 цагийн өмнө

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 1 цагийн өмнө