Харааны бэрхшээлтэй сурагчдад зориулсан төгсөлтийн монтаж
Төгсөлтийн монтаж бол сургуулиа төгсөж буй залуусын хувьд дурсамж агуулсан нандин зүйл байдаг. Гэвч харааны бэрхшээлтэй залуусын хувьд төгсөлтийн монтаж тийм ч хэрэгцээтэй зүйл биш байдаг байжээ. Тэгвэл саяхан Дэгү хотод байрлах нэгэн их сургуулийн судалгааны баг харааны бэрхшээлтэй сургуулиа төгсөж байгаа сурагчдад зориулан гараараа барьж мэдэрч болох 3D төгсөлтийн монтаж хийж өгсөн байна. Тус төгсөлтийн монтажид 26 багш, сурагчийн царайг баримал болгон харааны бэрхшээлтэй сурагчид мэдэрч, хүрч болохоор бүтээсэн аж. Дэгү хотод байрлах Kwangmyung тусгай сургуулийн сурагч “Зөвхөн хоолойг нь л сонсдог байсан багш, найзуудынхаа царайг гараараа мэдэрч барьж болох боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэд мөн насан туршдаа нандигнах төгсөлтийн монтаж боллоо хэмээн хэлсэн байна. Уг төгсөлтийн монтажийг Kyungbok их сургуулийн дэвшилтэт технологийг ашиглан хийж харааны бэрхшээлтэй төгсөгчдөд үнэгүй бэлэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.