Оросыг шүүмжилсэн цуврал нийтлэл Пулитцерийн шагналыг хүртжээ

Оросыг шүүмжилсэн цуврал нийтлэл Пулитцерийн шагналыг хүртжээ

“The New York Times” сонины ОХУ-ыг шүүмжилсэн цуврал нийтлэл даваа гарагт Пулитцерийн шагналыг хүртжээ. Коронавирусний цар тахалтай холбогдуулан шагнал гардуулах ёслолын ажиллагааг жил бүр уг арга хэмжээг зохион байгуулдаг Колумбын их сургуулийн Сэтгүүлзүйн сургуульд онлайн хэлбэрээр явуулсан байна .

 “The New York Times” сонины сэтгүүлчид Оросын эрх баригчдын хууль бус үйлдлийн талаар "амь насаа эрсдэлд оруулсан, сонирхолтой нийтлэлүүдээрээ" “Олон улсын сэтгүүлзүй” төрөлд энэхүү шагналыг хүртлээ гэж Пулитцерийн шагналын зохион байгуулах хорооны цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурджээ. Гэхдээ чухам ямар нэртэй нийтлэлүүд уг шагналыг хүртсэн болохыг тодорхой дурдаагүй байна. "2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцсон ОХУ-ын ажиллагаануудын талаар тодорхой бичсэн" нийтлэлүүд нь шагналыг хүртлээ гэж “The New York Times” сонины цахим хуудсанд гарсан мэдээлэлд  тэмдэглэжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, энэ жилийн шагналуудыг найман нийтлэл болон дүрс бичлэг хүртсэн бөгөөд Москвагийн захиалгаар Ровно хотод Украины албан тушаалтны амь насанд халдахыг оролдсон, бизнес эрхлэгч Емельян Гебревийг Болгарт хордуулсан, Ливи болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын зөрчилдөөн дэх Оросын ашиг сонирхол, Сирийн эмнэлгүүд болон иргэний бусад объектыг Оросын агаарын хүчин бөмбөгдсөн зэрэг нийтлэл, бичлэгүүд байжээ.

Пулитцерийн шагналыг АНУ-ын сонин, сэтгүүл, цахим хуудсуудын төрөл бүрийн жанрын нийтлэлүүдэд олгодог. Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа нь жил бүрийн нэгдүгээр сарын 25-ны өдөр байдаг тул “Ковид-19” цар тахлын талаар сэтгүүлчид нийтлэлдээ тусгаж амжаагүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.