Далай лам хамтран ажиллах уриалга гаргалаа

Далай лам хамтран ажиллах уриалга гаргалаа

Уриалга

“Эдүгээ дэлхий дахинд нүүрлээд буй “ноцтой” хямралын үед бидний эрүүл энх, ая тухтай амьдралд аюул тулгарахын зэрэгцээ бүх нийтээрээ амь насаа алдсан гэр бүлийн гишүүд, найз нөхдийнхөө төлөө эмгэнэн гашуудаж байгаа билээ. Мөн эдийн засгийн эргэлт тасалдсанаар улс орны удирдлагуудад хүнд хэцүү сорилт тулгарч, маш олон ард иргэдийн амьдрах нөхцөл доройтоход хүрээд байна.

Яг л ийм цаг үед ямар зүйл биднийг хүн төрөлхтөн гэх нэгэн гэр бүлийн гишүүд болгон нэгтгэдэг болохыг ухаарч, тэдгээр үнэт зүйлсдээ бид анхаарал хандуулах ёстой. Бид бие биедээ энэрэл хайрын сэтгэлээр тусламжийн гараа сунгах цаг иржээ. Хүн гэдэг утгаараа бид бүгд адилхан. Бид айдсыг адилхан мэдэрч, адилхан итгэл найдварыг тээж, бас бидэнд тулгарч буй тодорхойгүй нөхцөл байдлын өмнө ч адилхан байх болно. Эдгээрээс хамгийн гол нэгтгэж буй зүйл нь бид бүгдээрээ аз жаргалтай байхыг хүсэх явдал юм. Бид учир шалтгааныг ойлгож, аливааг бодитой бөгөөд тодорхой харах оюуны чадвартай учраас бэрхшээл хүндрэлийг боломж болгон хувиргах чадвартай.

Энэ удаагийн хямрал ба түүний үр дагаврууд нь бид зөвхөн хамтран нэгдэж, дэлхийн хэмжээнд зохион байгуулалттайгаар хариу арга хэмжээ авсны үр дүнд хойшид тулгарч болох олон хүнд сорил бэрхшээлүүдийг хамтдаа даван гарах боломжтой болохыг анхааруулж байна. Тиймээс би “Бүгдээрээ нэгдэн хамтран ажиллах”-ыг уриалж, үүний төлөө чин сэтгэлийн угаас залбиръя.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам.     

2020.05.01.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэнэ 2020-05-05

2022 онд зориулалтын бус хуванцар савыг ахуйн хэрэглээнээс бүрэн хална 2020-05-05

Авлигын гэмт хэрэгт оноож байгаа ял шийтгэлийн жигд бус, ялгаатай байдлыг арилгана 2020-05-05

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 1 188 113 болжээ 2020-05-05

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 2020-05-05

Далай лам хамтран ажиллах уриалга гаргалаа 2020-05-05

АТГ: Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүллээ 2020-05-05

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангуулах 5 зөвлөмж 2020-05-05

Мадуро: Төрийн эргэлт хийх гэж байсан хөлсний цэргүүдийг баривчилсан 2020-05-05

Байгалийн хийн хоолойн төслийн талаар санал солилцжээ 2020-05-05

Шинэ Зеланд онцгой байдлын дэглэмийг 6 дахь удаагаа сунгажээ 2020-05-05