Гэмт хэргийн улмаас 11 хүүхэд хохирчээ

2020 оны эхний 04 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд 1710 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгджээ. Энэ нь урд оны мөн үеэс 9.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн 146 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 43.4 хувиар буурсан байна. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 34 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бол 760 жолооч согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хуулийн дагуу арга хэмжээ авахуулжээ.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 3 бүртгэгдсэн бол гэмт хэргийн улмаас 11 хүүхэд сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон байна. Тухайлбал, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт 1, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 4, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 5, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэгт 1 хүүхэд тус тус өртжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.