Жүжигчин Park Ji-hoon 31 насандаа нас барлаа
Өмнөд Солонгосын жүжигчин, модель Park Ji-hoon 31 насандаа энэ сарын 11-нд ходоодны хорт хавдрын улмаас нас нөгчжээ. Park Ji-hoon моделийн тайзнаас кино урлагт шилжиж, 2017 онд “Chicago Typewriter” олон ангит кинонд тоглож байв.
Түүний эгч инстаграм хуудсаараа дамжуулан “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ч бидний, дүүг минь дэмжиж, сэтгэлийн хүч хайрлаж байсан та бүхэнд баярлалаа. Та бүхний ачаар бид дүүгээ тэнгэрт үдэхдээ цөөхүүлээ байгаагүй. Манай гэрбүл хэзээ ч мартахгүй. COVID-19 халдварын үед болгоомжтой байгаарай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье” гэж фэнүүдэд нь талархал дэвшүүлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.