Үйл ажиллагаагаа эхлэх сургалтын төвүүдэд ТАВИХ ШААРДЛАГА

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.05.06/ болж, Сургалтын төвүүдийг нээх тухай Улсын Онцгой комиссын тогтоолыг баталсан.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн, үе шаттай нээх нөхцөл бүрдэж байна. Гэхдээ 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулахыг тогтоолд тусгажээ.
Тогтоол баталсантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт “16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөх”-ийг даалгав. Ингэхдээ нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу нэг ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч байхаар зохицуулалт хийх аж.
СУРГАЛТЫН ТӨВҮҮДЭД ТАВИХ ШААРДЛАГА
- Биеийн халуун үзэх,
- Амны хаалт зүүх,
- Аль болох цахим сургалт хийх,
- Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,
- Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,
- Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
- Хоёр цаг тутамд агаар сэлгэх,
- Хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,
- Сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,
- Анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,
- Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,
- Анги танхимд хооллохгүй байх,
- Урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.