УОК-оос ирэх сард хоёр өдөр бүх нийтээрээ амрах эсэхийг шийднэ

УОК-оос ирэх сард хоёр өдөр бүх нийтээрээ амрах эсэхийг шийднэ

Ирэх зургаадугаар сарын 1, 5-ны өдөр бүх нийтээр амарна. Учир нь, зургаадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа бол зургаадугаар сарын 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаа юм. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар санаачлан парламентаар Бурхан бангийн Их дүйчин өдрийг бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон хуульчилсан байдаг. 

Тэгвэл дээрх хоёр өдөр бүх нийтийн амралтын өдөр болгох эсэхийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл, цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ. Тиймээс энэ үед дээрх хоёр өдрийг цуцлах, амралтын өдөрт шилжүүлэх эсэхийг шийдэх аж. Зургаадугаар сарын 1-ны өдөр даваа гараг тохиож байгаа бол зургаадугаар сарын 5-ны өдөр баасан гараг тохиож байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.