Европын Холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулах эсэх асуудлыг нэг сарын хугацаанд хэлэлцэнэ

Европын Холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулах эсэх асуудлыг нэг сарын хугацаанд хэлэлцэнэ

Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх мэдээллийг ГХЯ-ны Европын газрын захирал М.Цэнгэгээс тодрууллаа. 

- Сүүлийн үед манай улсыг Европын Холбооны хар жагсаалтад орсон талаар яригдах боллоо. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

- Өнөөдөр үдээс хойш Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Траяан уулзаж, Европын Комиссоос Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сул улс орнуудын жагсаалтад оруулж буй талаар мэдээлсэн. 

- Элчин сайд ямар тайлбар өгсөн бэ?

- Европын Холбооны Элчин сайд уг жагсаалтад ФАТФ-ын жагсаалтад орсон бүх улс автоматаар орж байгаа бөгөөд Европын Комисс уг шийдвэрийн саналаа Европын Парламент, Европын Зөвлөлд танилцуулна. Саналыг нэг сарын дотор хэлэлцэн албан ёсны шийдвэр гарахыг мэдэгдсэн.  

- Цаашдаа манай улс ямар арга хэмжээ авах вэ? 

-Европын Холбоо уг асуудлаар Монголбанк болон Монгол Улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан мэдээлэл өгч, хамтран ажиллахаа мэдэгдээд байна.


эх сурвалж https://www.montsame.mn/mn/read/224766

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.