“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг, хэллэг, найруулгын засварыг хийсэн тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ. 

Тогтоолын төсөл батлагдсанаар 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бол эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 3 сая 846 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1.315.556 хүрлээ. 2020-05-07

Худалдаа арилжаа хийхэд сайн хэмээжээ 2020-05-08

Арслан Энэ өдөр танд эрх чөлөө, үнэнч нөхөрлөлийг бэлэглэнэ 2020-05-08

Өдөртөө 13-15 хэм дулаан байна 2020-05-08

Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов 2020-05-08

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа 2020-05-08

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлав 2020-05-08

“Алсын хараа-2050” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 2020-05-08

ӨГЛӨӨНИЙ МЭНД! 2020-05-08

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав 2020-05-08

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 2020-05-08