БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин удахгүй шинэ шумбагч онгоцтой болж магадгүй тухай БНСУ-ын тагнуулын газрын эх сурвалж мэдээлжээ.

“Бидний авсан мэдээллээр шумбагч онгоц БНАСАУ-ын ТЦХ-ий зэвсэглэлд ороход бэлэн болсон бөгөөд бид байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж эх сурвалж хэлсэн байна.

Өмнөд Солонгосын тагнуулуудын мэдээлснээр, атомын бус пуужинт шумбагч онгоцыг БНАСАУ-ын зүүн эргийн Синпо хотын цэргийн усан онгоцны үйлдвэрт бүтээжээ. Шумбагч онгоц 3000 тонн усан түрцтэй, дунд зайн тусгалын “Pukguksong-3” ангиллын гурван баллистик пуужингаар зэвсэглэсэн байж магадгүй байна. Энэ пуужингийн анхны туршилтыг 2019 оны 10 дугаар сард явуулсан бөгөөд 910 орчим км-ын өндөрт 450 км нисжээ.  

БНАСАУ-ын ТЦХ-ий зэвсэглэлд шинэ шумбагч онгоц оруулж буйг “Yonhap” агентлаг "Умард Солонгос стратегийн шинэ зэвсгийг ойрын ирээдүйд үзүүлнэ" гэж Пёньян 2019 оны сүүлчээр мэдэгдэж байсантай холбож байна. Шинэ шумбагч онгоцыг БНАСАУ-ын стратегийн хүчний зэвсэглэлд оруулж магадгүй аж.  

БНАСАУ-ын ТЦХ одоогийн байдлаар хуучирсан загварын 70 шумбагч онгоцтой байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.