В.Путин есдүгээр сард БНХАУ-д айлчилж магадгүй

В.Путин есдүгээр сард БНХАУ-д айлчилж магадгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх 9 дүгээр сард БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийж магадгүй хэмээн ТАСС агентлаг мэдээллээ. Бээжин дахь Оросын элчин сайд энэ талаар хэвлэлд мэдээлэл өгчээ. 

БНХАУ-д суугаа Оросын элчин Андрей Денисов хэвлэлд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын төрийн тэргүүний Хятад дахь айлчлалыг намрын эхэн үеэр зохион байгуулах боломжийн талаар Бээжин дэх түншүүдтэйгээ ярилцаж байна гэжээ.  Тэрээр энэхүү төрийн дээд хэмжээний айлчлал есдүгээр сард болохоор байгаа  гэдгийг хэлсэн ч  цаг хугацааны талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Ер нь олон улсын уулзалт, чуулганы үеэр гээд манай хоёр хөршийн удирдагчид жилд 4-5 удаа уулздагаас гадна нэг жил нэг удаа албан ёсны төрийн айлчлалыг  харилцан хийдэг юм байна.   Сонирхуулахад, Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллага болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт  энэ жил  Оросын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.