Москва хорооллын урд талын авто замын хойд талын зорчих хэсгийг хаалаа.

Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замын хойд талын зорчих хэсгийг 2020 оны тавдугаар сарын 09-ний 23:00 цагаас тавдугаар сарын 11-ний 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэж байна.
Зам хаасантай холбоотойгоор хэдийгээр амралтын өдөр ч гэсэн замын ачаалал их байна. Яг одоо Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам баруун 4 замаас баруун тийш 21-р хорооллын уулзвар хүртэл үргэлжилсэн нөхцөл байдалтай байна. Мөн Өнөрийн гудамж буюу 1-р хорооллын арын зам зүүнээс баруун тийш ачаалал ихтэй хөдөлгөөн үргэлжилж байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.