Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн эхний 21 км төмөр замыг угсарчээ.

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн эхний 21 км төмөр замыг угсарчээ.

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн эхний 21 км төмөр замыг угсарчээ.

Тодруулбал, төмөр замын дээд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад эхний 21 км төмөр замыг угсарч дуусаад байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон албаны бусад хүмүүс энэ сарын 9, 10-ны амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллахдаа, тус төмөр замын ажлын явцтай газар дээр нь танилцжээ.

Өнөөдрийн байдлаар тус төслийн хэмжээнд 3000 орчим хүн хүч, 1000 гаруй техник хэрэгсэл ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.