Налайх дүүрэг U-Money карт цэнэглэх цэгтэй болов

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавьдаг “Сити Баз Консалтинг” ХХК-ийн Налайх дүүрэг дэх салбар U-Money карт цэнэглэх цэг болон өргөжиж, тогтмол үйл ажиллагаатай болов.
Ингэснээр дүүргийн иргэдийн цахим картын хэрэглээ нэмэгдэх боломж бүрдлээ. Налайх дүүрэгт 2019 оны статистик мэдээллээр 10.300 өрхийн 37 мянга гаруй хүн оршин сууж байна. Өнөөдрийн байдлаар хот орчмын 13 чиглэлээс Налайх дүүрэгт дөрвөн аж ахуйн нэгжийн 20 гаруй автобус 3 чиглэлд өдөрт дунджаар давхардсан тоогоор 5600 зорчигчид үйлчилж байгаа нь U-Money карт цэнэглэх цэг зайлшгүй хэрэгтэй юм.
Тус цэгийг ашиглалтад оруулснаар дүүргийн 10 гаруй иргэн ажлын байртай болж байгааг “Сити Баз Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхсайхан онцлов.
U-Money цэгийг нээх үеэр “Сити Баз Консалтинг” ХХК-иас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж Налайх дүүргийн онцгой комисс болон 8 хорооны өрх толгойлсон, ахмад настан, бага насны хүүхэдтэй 16 айл өрхөд амны хаалт, гар ариутгагч, спирт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн бэлэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.