ПРОКУРОР: УИХ-ын нэр бүхий гишүүдэд ХЭРГИЙН МЭДЭЭЛЭЛ өглөө

ПРОКУРОР: УИХ-ын нэр бүхий гишүүдэд ХЭРГИЙН МЭДЭЭЛЭЛ өглөө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд олны анхаарал татсан 23 хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл авах тухай албан бичгийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүргүүлсэн. Иймд Улсын Ерөнхий прокурор албан бичигт дурьдсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг гишүүдэд өглөө.

Дээрх хэргүүдээс 14 хэрэгт нь прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдэх бусад хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.