Нөхөртэйгөө муудалцсан эмэгтэй машинаас үсэрч, амиа алджээ

Нөхөртэйгөө муудалцсан эмэгтэй машинаас үсэрч, амиа алджээ

Дорноговь аймагт автомашинаас хүн унаж нас барсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, тус аймгийн Алтанширээ сумын дөрөвдүгээр багийн нутагт Улаанбаатар хотын харьяат, 40 настай эрэгтэйн жолоодож явсан машинаас хүн үсэрч, амь насаа алджээ.

Талийгаач нь дээрх жолоочийн эхнэр бөгөөд замдаа муудалцсаны улмаас хаалга онгойлгон, үсэрсэн байна. 

Эмэгтэй ухаан алдаж, чих хамраасаа их хэмжээний цус алдсаны улмаас амьсгал хураажээ. Хэргийг харьяаллын дагуу Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.