НИТХ "COVID-19"-ийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан маргааш 14-нд хуралдана.
Хуралдаанаар "COVID-19"-ийн халдварын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулгыг хийнэ.
Мөн зарим нэг тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Шинэ төрлийн коронавируст халдварын улмаас НИТХ нь цахимаар хуралдаж, нийслэлийн иргэдийн аж амьдралтай холбоотой чухал асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчид 7 хоног бүр хуралдаж байгаа бол энэ удаад Төлөөлөгчдийн ээлжит хурлыг хуралдуулан дээрх дурдсан цаг үеийн боло нөхцөл байдлын асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.