Монголчуудыг баярлуулсан С.Шойгугийн талаарх сонирхолтой баримтууд

Монголчуудыг баярлуулсан С.Шойгугийн талаарх сонирхолтой баримтууд

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын уршгаар олон улс орон хөл хорио тогтоож, эх орондоо харихыг хүссэн ч гадаадад гацсан монголчууд маш олон байна. Хойд хөрш ОХУ-д ч их байгаа. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугаас ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол оюутнуудыг эх оронд нь авчрахад  дэмжлэг хүссэн билээ. Энэ хүсэлтийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгу цэргийн гурван онгоцоор манай оюутнуудыг эх оронд нь хүргэн ирсэн юм.

Сергей Шойгу бол ОХУ-ын БХЯ-ны сайд, ОХУ-ын Баатар, Армийн генерал, Тувагаас төрсөн хамгийн том улстөрийн зүтгэлтэн хүн билээ. "Орос улсыг аврагч" гэж түүнийг нэрлэдэг. Учир нь Шойгу 1991-2012 онд Онцгой байдлын газрын даргын албыг хашсан юм.

Сергей Шойгу буюу Сергей Күжүгет оглу Шойгу 1955 оны тавдугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх бяцхан хотод төрсөн. Аав нь сэтгүүлч, редактор, ээж нь зоотехникч байлаа.

Красноярскийн Политехникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгсөөд тэр барилгын салбарын бараг бүх мэргэжлээр, бараг бүх албан тушаалд ажиллажээ.

Онцгой байдлын газрын дарга байхдаа Шойгу албан өрөөндөө суулгүй, байнга өөрийн биеэр осол, гамшиг болсон газруудад очиж ажилладаг байв. Яагаад гэсэн асуултад Шойгу "Би аврагчдыг их хүндэлдэг. Тэд надаас та тэнд очиж үзсэн үү гэж асуухад нь үгүй гэж хариулбал ичгэвтэр хэрэг болно шүү дээ" гэж хариулж байв.

Шойгу сонгодог хөгжимд дуртай. Гитар маш сайн тоглодог.

Тэр амралтаа нутагтаа, Тувад л өнгөрөөдөг. Төрөлх Соёны нуруундаа амарч цэнэг авдаг.

Орчин үеийн ОХУ-ын улстөрчдийн дунд сайдын албан тушаалд байсан хугацаагаараа рекорд тогтоосон. 1991-2012 онд Онцгой байдлын даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд тус газрын ажилтны тоо 150-иас 300 мянга болж нэмэгджээ.

Шойгу Их Монгол гүрэн байгуулахыг хүсдэг байсан Барон Унгернийг хүндэлдэг гэдгээ хэлж, ОХУ-д тун их шүүмжлүүлж байсан удаатай.

Сергей Шойгу зураач хүн. Мөн сийлбэр хийдэг. Гэртээ урлантай уран бүтээлч.

1991 онд Шойгу Уфагийн нефть боловсруулах үйлдвэрийн 700 тонн жинтэй хоолойг унахаас хамгаалах ажиллагааг удирдсан. Энэ ажиллагаа Гиннесийн номд бүртгэгджээ.

Аугаа их Эх орны дайнд ЗХУ-ын байгуулсан гавьяаг үгүйсгэсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оноож байх санал 2009 онд гаргаж байв.

Шойгу хөлбөмбөгийн "Спартак", хоккейн "ЦСКА" багуудыг шүтэн биширдэг.

Онцгой байдлын газрын дарга байхдаа ахлах дэслэгч цолтой байж байгаад 1993 онд шууд хошууч генерал болж байв.

Сергей Шойгу хэд хэдэн номын баатар болсон. Дмитрий Глуховскийн "Сумерки", Андрей Максимушкиний "Белый реванш" зохиолын гол баатрууд нь Шойгу юм. Мөн түүнд зориулан Тувагийн их сургуулийн ажилтан "О Буга тур Шойгу" гэсэн тууль зохиожээ.

ОХУ-ын цахим сүлжээ хэрэглэгчдийн санал асуулгаар "10 жилийн агуу хүн"-ээр (1996-2006) тодорч байлаа.

"Жинхэнэ эр хүн морь унаж, хөзөр, биллиард тоглож чаддаг байх ёстой" гэж хэлж байв. Тувагийн Дундад зууны үеийн Пор-Бажын цайзыг тэр ОХУ-ын соёлын дурсгалын тоонд оруулжээ.

"ОХУ-ын нийслэл Сибирьт байх ёстой" гэж 2012 онд хэлээд шүүмжлүүлж байв. Чөлөөт цагаараа загасчилж, морь унах дуртай. Илд, сэлэм, хутга цуглуулдаг

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.