Э.Бат-Үүл “М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” цуглаан хийнэ

“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл энэ сарын 21-нд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өмөөрч, цуглаан хийхээр төлөвлөжээ.
Энэ талаар тэр өөрийн цахим хуудаснаа "Тавдугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагт Сүхбаатарын талбайд “М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” сэдэвт цуглаантай. Дарангуйллыг эсэргүүцэх зоригтой монгол хүн бүрийг урьж байна! Ардчиллын хүлэг баатрууд-партизануудаа урьж байна! “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл" гэж бичжээ.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд анхан шатны шүүхээс 4,6 жилийн хорих ял оноосон. Түүнийг Тавантолгой хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.